Аялал төлөвлөх
← Бүх зөвлөгөө

Гэр бүл

Хүүхэдтэй аялагчдад: аюулгүй байдал ба эрүүл мэнд

Шинэ орчин, цаг агаар, хоол хүнс хүүхдэд амархан нөлөөлдөг — эцэг эхчүүдийн санамж.

Хүүхэдтэй аялал нь аз жаргалтай дурсамж бүтээх хамгийн сайхан боломж боловч илүү их анхаарал, бэлтгэл шаарддаг. Шинэ орчин, цаг агаар, хоол хүнс зэрэг нь хүүхдэд амархан нөлөөлдөг тул аюулгүй байдал, эрүүл мэндийг нэгдүгээрт тавих нь чухал.

Аюулгүй байдлыг бүрэн хангах

Усанд осолдох, унах, бэртэх эрсдэлээс сэргийлж, олон нийтийн газар хүүхдээ хараа хяналтаас гаргахгүй байгаарай. Аяллын үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Хамгийн чухал нь — хүүхдийг үргэлж хараа хяналтандаа байлгах.

Хоол, эрүүл мэндэд анхаарах

Хүүхдийн ам руу орж буй хоол, усанд анхаарч, хүнсний хадгалалт, хугацааг заавал шалгана. Хоолны хордлого, наршихаас сэргийлнэ. Ходоодны эм, халуун бууруулах эм, ариутгалын хэрэгслийг заавал авч яваарай. Эрүүл мэнд, аюулгүй байдлын зардлыг хэзээ ч хэмнэх ёсгүй.

Хүүхэд төөрөхөөс сэргийлэх

Холбоо барих дугаартай бугуйвч, зүүлт зүүлгэж, олон хүн дунд ялгарах тод өнгийн хувцас өмсгөөрэй. Хүүхэддээ эцэг эхийн нэр, утасны дугаар, буудлын нэрийг ойлгуулж өгнө. Гутал, цүнхэнд нь AirTag зэрэг байршил тогтоогч хийж болно. Олон хүнтэй газар гараас нь бүү тавь.

Аюулгүй байдал, эрүүл мэнд, анхаарал — эдгээрийг сайн хангаж чадвал таны аялал илүү тайван, дурсамжтай өнгөрнө.

Аялал бүрт тохируулсан чеклист

Аяллын хуудсанд очих газрын цаг агаарт тааруулсан «Авч явах зүйлс» жагсаалт бий.

Аялал сонгох →