Аялал төлөвлөх

Хууль, журам

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 26

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

«Аяллын хүсэлт» форм илгээхэд таны нэр, утасны дугаар, сонгосон аялал, огноо, хүний тоо, тэмдэглэл манай өгөгдлийн санд хадгалагдана. Сэтгэгдэл бичихэд таны нэр, сэтгэгдэл, үнэлгээ, хүсвэл профайл зураг хадгалагдана.

Мэдээллийг юунд ашигладаг вэ?

Хүсэлтийн мэдээллийг зөвхөн манай менежер тантай холбогдож аяллын үнэ, суудал, хөтөлбөрийг тулгахад ашиглана. Сэтгэгдэл, профайл зураг нь манай баг шалгаж баталсны дараа сайтад таны нэрийн хамт нийтлэгдэнэ.

Гуравдагч этгээдэд өгөх эсэх

Таны хувийн мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор худалдахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Аялал баталгаажсан тохиолдолд зөвхөн шаардлагатай мэдээллийг (нислэг, буудал, виз) холбогдох түнш байгууллагад өгнө.

Таны төхөөрөмж дээр хадгалагдах зүйл

«Авч явах зүйлс» чеклистэд тэмдэглэсэн зүйлс, өдөр/шөнийн горимын сонголт, цаг агаарын түр хадгалалт зөвхөн таны хөтчийн (browser) санах ойд үлдэнэ. Хөтчийн өгөгдлөө цэвэрлэхэд устна.

Гуравдагч талын үйлчилгээ

Цаг агаарын мэдээллийг Open-Meteo-оос (зөвхөн хотын координатаар), газрын зургийг Esri/OpenStreetMap-аас татна. Facebook, Messenger, WhatsApp, Instagram, Google Maps холбоосоор шилжих үед тухайн үйлчилгээний нууцлалын бодлого үйлчилнэ.

Мэдээллээ устгуулах

Хүсэлт, сэтгэгдэл, профайл зургаа устгуулах бол tunamaltour@gmail.com хаяг эсвэл 7010-8090, 8080-2737 утсаар холбогдоно уу — ажлын 3 хоногт багтаан устгана.