Аялал төлөвлөх
Токио + Фүжи
← Бүх аялал

Япон

Токио + Фүжи

Японы хамгийн гоё маршрут: шөнийн Токио, Фүжи уул, халуун рашаан.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

6 өдөр

Нэг хүний үнэ

5,490,000₮

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Токио тауэр, шөнийн Токио
  • Асакуса гудамж, Сэнсожи сүм
  • Шибүяа crossing, Хачико
  • Фүжи уул, ЮНЕСКО-д бүртгэлтэй Ширайто хүрхрээ
  • Onsen — Японы халуун рашаан
  • Gotemba, Odaiba outlet шоппинг
Нислэг
МИАТ шууд нислэг
Хөдлөх газар
Улаанбаатар

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.

Өдөр тутмын хөтөлбөр

6 өдөр 5 шөнөМИАТ-ын шууд нислэг

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Нарита – Токио

    Чингис хаан ОУНБ-д 04:00 цагт цуглана. МИАТ-ын OM501 нислэг 07:45-д хөөрч Наритад 13:40-д бууна. Хөтөч тосон авч Токио руу хөдөлнө. Tokyo Tower цамхгийг үзээд буудалдаа байрлаж, оройн хоол идэн амарна.

    🍽 Хоол: онгоцонд / – / орой

  2. Өдөр 2

    Токио хотын аялал

    09:00-д Асакуса дүүрэг — эртний Сэнсожи сүм. 13:15–14:15 усан онгоцоор аялна. Өдрийн хоолны дараа Одайба хиймэл арал дээр чөлөөт шоппинг (Uniqlo, ZARA, H&M, 100 иений дэлгүүр). 18:00-д teamLab гэрлийн музей үзнэ.

    🍽 Хоол: өглөө / өдөр / –

  3. Өдөр 3

    Токио – Яманаши – Фүжи уул

    Шибуяагийн алдарт уулзвар, Хачикогийн хөшөө. 12:00-д өдрийн хоолны дараа Фүжи уулын бүс рүү ~2 цаг явна. 15:30-д дарсны үйлдвэрт амталгаа хийнэ. Халуун рашаантай уламжлалт рёканд байрлаж, япон үндэсний хоолоор оройн зоог барина. Юката өмсөж зураг авах боломжтой.

    🍽 Хоол: өглөө / өдөр / орой

  4. Өдөр 4

    Яманаши – Ширайто хүрхрээ – Готенба – Токио

    08:50-д ЮНЕСКО-д бүртгэлтэй Ширайто хүрхрээг үзнэ. 13:00-д өдрийн хоолны дараа Фүжи уулын бэл дэх Готенба аутлетэд (Nike, Adidas, Gucci г.м.) хямдралтай шоппинг хийнэ. 17:00-д Токио руу хөдөлж буудалдаа амарна.

    🍽 Хоол: өглөө / өдөр / –

  5. Өдөр 5

    Токио — чөлөөт өдөр

    Өөрийн сонирхлоор өнгөрүүлнэ — жишээ нь Disneyland (нэмэлт төлбөртэй). Энэ өдөр хөтөч, унааны үйлчилгээ хамаарахгүй.

    🍽 Хоол: өглөө / – / –

  6. Өдөр 6

    Нарита – Улаанбаатар

    Өрөөгөө хүлээлгэн өгч шатл автобусаар Нарита руу явна. Бүртгэл 12:30-аас, нислэг 14:40, Улаанбаатарт 19:15-д бууна.

    🍽 Хоол: өглөө / онгоцонд / –

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн5,490,000₮
Хүүхэд 6–12 нас (ортой)4,490,000₮
Хүүхэд 2–5 нас (оргүй)3,390,000₮
Нярай 0–1.9 нас (онгоцны такс)350,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Нарита – Улаанбаатар МИАТ-ын 2 талын тийз
  • Зочид буудал (1 өрөөнд 2 хүн; ганцаар бол +700,000₮)
  • Аяллын автобус
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, такс, хоол
  • Хөтөч, орчуулагч
  • Японы визний хураамж
  • Гэнэтийн ослын даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
  • – Хөтөлбөрт тусгагдаагүй хоол

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Токио одоо
≈ +12°C (12-р сарын дундаж)

0 / 26 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

5,490,000₮

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.