
Хятад
Жанжиажие — Чанша дамжин
Галт тэрэг + нислэгээр хямд хувилбар — Тэнгэрийн хаалга, Аватар уулс.
Онцлох үзвэрүүд
- Тэнгэрийн хаалга, 99 нугачаат зам
- Юанжиажэ — «Аватар»-ын уулс
- Тианзи уул, Алтан ташуур горхи
- Гранд хавцлын шилэн гүүр
- Жанжиажиед 5* (орон нутгийн) буудал
- Нислэг
- Эрээн – Хөх хот – Чанша нислэг
- Хөдлөх газар
- Улаанбаатар (галт тэрэг)
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 5/05, 5/19, 6/02, 6/16 (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
10 өдөр 9 шөнөГалт тэрэг + дотоод нислэг (Эрээн – Хөх хот – Чанша)🏨 Чанша 2 шөнө, Жанжиажиэ 3 шөнө (орон нутгийн 5*)
Өдөр 1
Улаанбаатар – Замын-Үүд
15:30-д төмөр замын буудалд цугларч 276-р галт тэргээр хөдөлнө. Галт тэргэнд хононо — замын хүнсээ бэлдээрэй.
Өдөр 2
Замын-Үүд – Эрээн
07:20-д Замын-Үүдэд бууж автобусаар Эрээнд орно. Жингтай зочид буудалд байрлаад чөлөөт цагтай.
Өдөр 3
Эрээн – Хөх хот – Чанша (нислэг)
Эрээнээс Хөх хот руу ниснэ, чөлөөт цагтай. 18:40-д Хөх хотоос нисч 21:20-д Чанша хотод бууна.
Өдөр 4
Тэнгэрийн хаалга уул (Тяньмэнь шань)
Жанжиажиэ руу ~5 цаг явна. 5А зэрэглэлийн Тэнгэрийн хаалга — д.т.д 1300 м-т уулыг нэвт гарсан 131 м өндөр агуй. Дэлхийн хамгийн урт уулын кабель зам, 99 нугачаат зам, хадан дээрх шилэн зам, 999 шат (~3.5 цаг). Нэмэлт: Тузиа үндэсний тоглолт (120¥).
🍽 Хоол: өглөө / өдөр / – (орой өөрийн зардлаар)
Өдөр 5
Юанжиажэ ойн цэцэрлэгт хүрээлэн
Байлун шилэн лифтээр уул руу гарна. «Аватар» киноны зураг авалт хийсэн газар — Халалүяа уул, «тэнгэр дэх анхны гүүр».
🍽 Хоол: өглөө / өдөр / – (орой өөрийн зардлаар)
Өдөр 6
Тианзи уул – Алтан ташуур горхи
«Уулын оройн хаан» Тианзи уул, Xihai Fenglin, сэлэм мэт чулуун хадууд. Нэмэлт: Арван милийн галерей (76¥).
🍽 Хоол: өглөө / өдөр / – (орой өөрийн зардлаар)
Өдөр 7
Хятадын Гранд каньон – Шилэн гүүр – Чанша
Цайны дэлгүүрээр зочилсны дараа 300 м өндөрт, 430 м урт дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр алхана (20–30 мин; цаг агаар муу бол хаагдаж болно, өндөр өсгийтэй гутал хориотой). Нэмэлт: Баофэн нуур (198¥), Шар луугийн агуй (228¥). Чанша руу буцна.
🍽 Хоол: өглөө / өдөр / – (орой өөрийн зардлаар)
Өдөр 8
Чанша – Хөх хот
Чөлөөт цагийн дараа 14:55-д нисч 17:35-д Хөх хотод бууна. Транзит буудалд амарна.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 9
Хөх хот – Эрээн – Замын-Үүд
05:00-д цугларч 07:00-д нисээд 07:55-д Эрээнд бууна. Зээл дэлгүүрээр худалдаа хийнэ. 13:00-д хил гарч, 18:05-д 275-р галт тэргээр Улаанбаатар руу хөдөлнө.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 10
Улаанбаатар
09:20-д Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө.
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн | 2,690,000₮ |
|---|---|
| Хүүхэд 2–11.9 нас (оргүй) | 2,390,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- УБ – Замын-Үүд – Эрээн галт тэрэг (плацкарт)
- Эрээн – Хөх хот – Чанша, Чанша – Хөх хот – Эрээн нислэг
- Чаншад 2 шөнө, Жанжиажиэд 3 шөнө зочид буудал (1 өрөөнд 2 хүн)
- Автобус, хөтөлбөрт багтсан хоол, үзвэр
- Монгол хэлтэй хөтөч
- Аяллын даатгал
Үнэд багтаагүй
- – Оройн хоол
- – Нэмэлт төлбөртэй үзвэр, хувийн зардал
- – Өрөөнд ганцаар орох төлбөр
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Жанжиажие одоо
≈ +10°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлШанхай + Диснейлэнд
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 5 шөнө / 6 өдөр
Нэг хүн3,290,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →