
Онцлох үзвэрүүд
- Шавар цэргийн музей, Чинши Хуандигийн бунхан
- Хүймүн гудамж — 300 гаруй төрлийн хоол
- Их Галууны цамхаг, хөгжимт усан оргилуур
- Тан улсын шөнийн гудамж
- Байлу Юань кино цогцолбор, халуун рашаан
- Нислэг
- Хөх хот – Шиан дотоод нислэг
- Хөдлөх газар
- Улаанбаатар (галт тэрэг)
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 3/29, 4/05, 4/12, 4/19, 5/10, 5/17, 5/24, 5/31 (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
8 өдөр 7 шөнөГалт тэрэг + автобус + дотоод нислэг
Өдөр 1
Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)
16:00-д галт тэрэгний буудалд цуглана. 16:40-д Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлж, галт тэргэнд хононо.
Өдөр 2
Замын-Үүд – Эрээн – Хөх хот
07:40-д Эрээн рүү автобусаар хил гарна. Эрээнд өдрийн хоолоо өөрсдийн зардлаар идээд Хөх хот руу автобусаар явна. Буудалдаа оройн хоол идэн амарна.
🍽 Хоол: – / – / орой
Өдөр 3
Хөх хот – Шиан (нислэг)
Шиан руу ниснэ. Цаг ба Дууны цамхагийн талбай, Мин, Цин үеийн хэв маягтай 1000 жилийн түүхтэй Хүймүн гудамжаар зугаалж, 300 гаруй төрлийн хоол амтална.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 4
Шиан хот
Юнсифан уламжлалт хоолны гудамж (~1 цаг), «Нууц тарнийн» Да Синшань сүм (~3 цаг), Сайгэ олон улсын худалдааны төв (~2 цаг), Их Галууны цамхагийн талбай, Азийн хамгийн том хөгжимт усан оргилуур, Тан улсын шөнийн гудамж (хүсвэл хаан, хатны хувцастай зураг — нэмэлт төлбөртэй).
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 5
Шавар арми – Линтун
Линтун хот руу ~1 цаг явж дэлхийд алдартай Шавар цэргийн музей, Чинши Хуандигийн бунхан, Хуачин халуун рашаант ордонг үзнэ. Нэмэлт төлбөртэй шоу: «Амилсан цэрэг арми» (268¥), «Тэмээн жингийн домог» (298¥), «Шианий 1000 жилийн домог» (298¥) г.м.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 6
Байлу Юань кино цогцолбор
Шианаас 40 км-т орших 70 га талбайтай кино цогцолборыг үзээд халуун рашаанд орж амарна.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 7
Шиан – Хөх хот – Эрээн
04:00-д цугларч 06:35-ийн нислэгээр Хөх хотод 08:15-д бууна. Эрээн рүү автобусаар явж 14:00-д хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатар руу хөдөлнө.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 8
Улаанбаатар
09:30-д Улаанбаатарын галт тэрэгний буудалд ирснээр аялал өндөрлөнө.
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн | 1,790,000₮ |
|---|---|
| Хүүхэд 3–10 нас | 1,550,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (купе)
- Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
- Хөх хот – Шиан – Хөх хот дотоод нислэг
- Зочид буудал, аяллын автобус
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, хоол
- Хятад, монгол хэлтэй хөтөч
- Гадаад зорчигчийн даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Тасалбар хатуу нөхцөлтэй — буцаавал 1,400 юанийн хураамжтай
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Шиан одоо
≈ +6°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлШанхай + Диснейлэнд
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 5 шөнө / 6 өдөр
Нэг хүн3,290,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →