Аялал төлөвлөх
Жининь – Ордос – Хөх хот
← Бүх аялал

Хятад

Жининь – Ордос – Хөх хот

Чингис хааны онгон, рашаан сувилал, Хөх хотын шоппинг.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

7 шөнө / 8 өдөр

Нэг хүний үнэ

1,090,000₮

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Жининь Water World
  • Мини Аватар (шилэн гүүр, зоопарк, усан парк)
  • Ордос — Чингис хааны онгон цогцолбор
  • Ванжахуй рашаан, эмчилгээний төв
  • Хөх хот: аквариум, музей, шоппинг

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: Пүрэв гараг бүр (баталгаажуулна уу).

Өдөр тутмын хөтөлбөр

8 өдөр 7 шөнөГазрын аялал (галт тэрэг + автобус)

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)

    16:00-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.

  2. Өдөр 2

    Замын-Үүд – Эрээн – Жинин

    07:20-д Замын-Үүдэд хүрч хил гарна. Эрээнд өдрийн хоол (буфет нэмэлт 40¥). Жинин рүү 350 км (~5 цаг). Өвөр Монголын хамгийн том 5* Yong Liang Water World усан амралтын цогцолборт байрлана: 33 төрлийн халуун рашаан, саун, бассейн, жакузи, кино театр, хүүхдийн усан тоглоом. 18:00–20:30 буфет оройн хоол.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  3. Өдөр 3

    Хүслийн суварга – Мини Аватар – Хөх хот

    Жинин хотын хамгийн өндөр цэг Хүслийн суваргаас хотыг тольдоно. Мини Аватар цогцолбор (90 км): шилэн гүүр, зоопарк, усан парк. Хүсвэл солонгон гүүр, zipline (50–100¥). Оройн хоолны дараа буудалдаа амарна.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  4. Өдөр 4

    Хөх хот – Ордос – Чингисийн онгон

    Ордос руу 320 км (~4 цаг); өдрийн хоол өөрийн зардлаар. Чингис хааны онгон цогцолбор — 3 залгаа гэр хэлбэрийн ордон, хүрэл хөшөө, музей. Орой Ванжахуй усан цогцолборт халуун рашаан, саунд амарна (агуй, уур, халуун элс, давс, шаврын эмчилгээ — нэмэлт төлбөртэй).

    🍽 Хоол: өглөө / – / орой

  5. Өдөр 5

    Ордос – Хөх хот

    Хөх хот руу 320 км (~4 цаг). Шинжлэх ухааны музей үзэж, брэнд барааны дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  6. Өдөр 6

    Хөх хот – Эрээн

    Эрээн рүү 420 км (~5–6 цаг). Оройн хоолны дараа буудалдаа амарна.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  7. Өдөр 7

    Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар

    12:00-д өрөөгөө хүлээлгэн өгч хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.

    🍽 Хоол: өглөө / – / –

  8. Өдөр 8

    Улаанбаатар

    09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн1,090,000₮
Хүүхэд (2016–2023 он, оргүй)790,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (тасалгаат)
  • Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
  • Жинин Water World, Ванжахуй усан цогцолбор, Хөх хот, Эрээний буудал
  • Наобао цогцолбор, агааржуулагчтай автобус
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
  • Хятад, монгол хэлтэй хөтөч
  • Гадаад зорчигчийн даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
  • – Тасалбар хатуу нөхцөлтэй — буцаавал 1,400 юанийн хураамжтай

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Ордос одоо
≈ −3°C (12-р сарын дундаж)

0 / 25 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

1,090,000₮

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй (сүүлд: Пүрэв гараг бүр) — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.