
Онцлох үзвэрүүд
- Water World усан амралтын цогцолбор
- Мини Аватар: шилэн гүүр, зоопарк, усан парк
- Хөх хотын аквариум, шинжлэх ухааны музей
- Naobao гэрэлт гудамж, шөнийн аялал
🎁 Бонус: Биеийн ерөнхий шинжилгээ БЭЛЭГ
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: Өдөр бүр (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
7 өдөр 6 шөнөГазрын аялал (галт тэрэг + автобус)
Өдөр 1
Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)
16:00-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.
Өдөр 2
Замын-Үүд – Эрээн – Жинин
07:20-д Замын-Үүдэд хүрч хил гарна. Эрээнд өдрийн хоол (буфет нэмэлт 40¥). Жинин рүү 350 км (4–5 цаг). Water World усан амралтын цогцолборт байрлана: 33 төрлийн халуун рашаан, саун, бассейн, хүүхдийн усан тоглоом. 18:00–20:30 буфет оройн хоол.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 3
Хүслийн суварга – Мини Аватар
Хүслийн суваргаас Жинин хотыг тольдоно. Мини Аватар цогцолбор (90 км): шилэн гүүр, зоопарк, усан парк. Хүсвэл солонгон гүүр, zipline (50–100¥).
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 4
Хөх хот — шинжилгээ, музей, Наобао
Хөх хот руу 70 км (~1 цаг). Шинжилгээ өгөх аялагчид өглөө өлөн байна. Бусад нь дэлгүүр хэснэ. Дараа нь Шинжлэх ухааны музей, аквариум үзэж, орой Naobao цогцолборын гэрэлт гудамжаар зугаална.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 5
Хөх хот – Эрээн
Шинжилгээний хариугаа авна; бусад нь чөлөөт цагтай. Эрээн рүү 420 км (~5 цаг) явж буудалдаа амарна.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 6
Эрээн – Замын-Үүд
12:00-д өрөөгөө хүлээлгэн өгч хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 7
Улаанбаатар
09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн | 890,000₮ |
|---|---|
| Хүүхэд (2016–2023 он, оргүй) | 750,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (плацкарт; тасалгаат болгоход нэг талдаа +30,000₮)
- Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
- Жинин Water World, Хөх хот, Эрээний буудал
- Мини Аватар цогцолбор, аяллын автобус
- Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
- Бэлэг: биеийн ерөнхий шинжилгээ (дотор, мэс заслын үзлэг, ЗЦБ, цус, шээс, хэвлий, бөөрний хэт авиа, ясны сийрэгжилт, эмэгтэйчүүдийн үзлэг, судас барих)
- Хятад, монгол хэлтэй хөтөч
- Гадаад зорчигчийн даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Уламжлалт эмнэлгээс эм, тан худалдан авахгүй байхыг анхаарна уу — үүсэх эрсдэлийг зохион байгуулагч хариуцахгүй
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Хөх хот одоо
≈ −5°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлШанхай + Диснейлэнд
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 5 шөнө / 6 өдөр
Нэг хүн3,290,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →