Аялал төлөвлөх
Хайлин арал – Макао – Жухай
← Бүх аялал

Хятад

Хайлин арал – Макао – Жухай

Цоо шинэ чиглэл: 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс ба Макао.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

8 шөнө

Нэг хүний үнэ

2,650,000₮

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Хайлин арлын 5А аялал жуулчлалын бүс
  • Макао – Жухай усан онгоцны шөнийн аялал
  • Макао хотын түүхэн төв

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.

Өдөр тутмын хөтөлбөр

9 өдөр 8 шөнөГалт тэрэг + автобус + дотоод нислэг

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)

    16:00-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.

  2. Өдөр 2

    Замын-Үүд – Эрээн – Хөх хот

    07:20-д Замын-Үүдэд хүрч хил гарна. Эрээнд өдрийн хоол (буфет нэмэлт 40¥). Хөх хот руу 380 км явж Датиан зочид буудалд амарна.

    🍽 Хоол: – / – / орой

  3. Өдөр 3

    Хөх хот – Гуанжоу – Жухай

    07:20-д нисч 10:35-д Гуанжоуд бууна. Жухай руу ~150 км автобусаар явна. Лусын дагина хөшөө, хясаа хэлбэрийн дуурийн театр, далайн эргийн зугаалгын зам. Орой усан онгоцоор Макао – Жухайн шөнийн гэрэлт үзэмжийг тольдоно.

    🍽 Хоол: онгоцонд / – / –

  4. Өдөр 4

    Макао хот

    Гүнбэй боомтоор Макао руу орно. Venetian Macao — Венецийн суваг, гондол, Парисын цамхаг, Big Ben. Wynn Palace-ийн SkyCab кабель машинаас Performance Lake усан оргилуурын шоу, «Tree of Prosperity» алтан мод. 21:00-д Эйфелийн цамхгийн доор цуглан хил гарна (сүүлийн автобус 21:45).

    🍽 Хоол: өглөө / – / –

  5. Өдөр 5

    Жухай – Хайлин арал

    08:00-д Хайлин арал руу ~200 км явна. Далайн эргийн буудалд байрлаж, хавцлын ирмэг дээрх гадаа бассейн, халуун рашаан, далайн эрэг, нар жаргалт.

    🍽 Хоол: өглөө / – / –

  6. Өдөр 6

    Хайлин арал

    Далайн эрэг, бассейн, шоппинг — хүссэнээрээ. 18:00-д цугларч Зүүн арлын жуулчны бүсээр аялна.

    🍽 Хоол: өглөө / – / –

  7. Өдөр 7

    Хайлин арал – Гуанжоу

    Гуанжоу руу 200 км явж нисэх буудлын ойролцоох буудалд байрлана. Чөлөөт цагтай.

    🍽 Хоол: өглөө / – / –

  8. Өдөр 8

    Гуанжоу – Хөх хот – Эрээн – Замын-Үүд

    06:00-д Хөх хот руу ниснэ. Эрээн рүү 480 км (~6 цаг) явж хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.

    🍽 Хоол: өглөө / – / –

  9. Өдөр 9

    Улаанбаатар

    09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн2,650,000₮
Хүүхэд 3–10 нас2,250,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (купе)
  • Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
  • Хөх хот – Гуанжоу – Хөх хот дотоод нислэг
  • Гуанжоу, Жухай, Хайлин арал, Хөх хотын буудал
  • Усан онгоцны аялал, аяллын автобус
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хятад, монгол хэлтэй хөтөч
  • Гадаад зорчигчийн даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
  • – Тасалбар хатуу нөхцөлтэй — буцаавал 1,400 юанийн хураамжтай

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Макао одоо
≈ +20°C (12-р сарын дундаж)

0 / 27 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

2,650,000₮

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.