Аялал төлөвлөх
Далянь – Бэйдайхэ
← Бүх аялал

Хятад

Далянь – Бэйдайхэ

Шууд нислэгээр зуны далай — Далянь, Бэйдайхэ хоёр хот.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

7 шөнө / 8 өдөр

Нэг хүний үнэ

2,690,000₮-с

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Далянь: 5* Sweetland буудал
  • Венецийн усан хот, Фүжиажуан далайн эрэг
  • Discovery Kingdom зугаа цэнгэлийн парк
  • Хурдны галт тэргээр Бэйдайхэ
  • Бинтаню уул, шилэн гүүр
Нислэг
Шууд нислэг

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 6/19, 6/26, 7/03 … 8/21 (долоо хоног бүр) (баталгаажуулна уу).

Өдөр тутмын хөтөлбөр

8 өдөр 7 шөнөШууд нислэг + хурдны галт тэрэг🏨 Далянь: Sweetland 5* (4 шөнө) · Бэйдайхэ: Orange 4* (3 шөнө)

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Далянь

    19:00-д Чингис хаан ОУНБ-д цуглана. 22:00-ийн нислэгээр нисч 00:35-д Даляньд бууна. Автобусаар буудалдаа хүрч амарна.

  2. Өдөр 2

    Далянь хотын аялал

    Далайн эргийн хад, ойтой Хайжиюн цэцэрлэгт хүрээлэн; суваг, гүүр, завин аялалтай «Венецийн усан хот»; тунгалаг устай Фүжиажуан далайн эрэг; Discovery Kingdom зугаа цэнгэлийн парк.

    🍽 Хоол: өглөө / өдөр / –

  3. Өдөр 3–4

    Далянь — чөлөөт өдрүүд

    Унаа, хоол үйлчлэхгүй ч хөтөч дэргэд байна — нийтийн тээвэрт сууж үзэх, худалдаа хийх зэргээр чөлөөтэй өнгөрүүлнэ.

    🍽 Хоол: өглөө / – / –

  4. Өдөр 5

    Далянь – Бэйдайхэ (хурдны галт тэрэг)

    08:49 – 12:04 хурдны галт тэргээр Бэйдайхэ хотод хүрч буудалдаа байрлана.

    🍽 Хоол: өглөө / өдөр / –

  5. Өдөр 6

    Бинтаню уул – Шилэн гүүр

    Бинтаню уул болон шилэн гүүрээр ~90 минут аялж байгалийн үзэсгэлэнт тогтоцыг үзнэ.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  6. Өдөр 7

    Бэйдайхэ — чөлөөт өдөр

    Шар тэнгисийн эргийн алдартай амралтын бүс — урт цэвэр эрэг, нар мандах, жаргах үзэмж. Унаа, хоол үйлчлэхгүй, хөтөч дэргэд байна.

    🍽 Хоол: өглөө / – / –

  7. Өдөр 8

    Бэйдайхэ – Улаанбаатар

    14:00-д өрөөгөө хүлээлгэн өгнө. 18:30-д нисч Улаанбаатарт 21:05-д бууна.

    🍽 Хоол: өглөө / – / –

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн (6-р сар)2,690,000₮
Том хүн (7–8-р сар)2,890,000₮
Хүүхэд 2–18 нас (оргүй)2,390,000₮
Нярай 0–2 нас390,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Далянь, Бэйдайхэ – Улаанбаатар нислэг
  • Далянь 5* буудал 4 шөнө, Бэйдайхэ 4* буудал 3 шөнө
  • Далянь – Бэйдайхэ хурдны галт тэрэг
  • Аяллын турш хөтөч, орчуулагч, автобус
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
  • Гэнэтийн ослын даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
  • – Хувийн хэрэгцээний зардал
  • – Нэмэлт төлбөртэй үзвэр

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Далянь одоо
≈ +1°C (12-р сарын дундаж)

0 / 27 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

2,690,000₮-с

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй (сүүлд: 6/19, 6/26, 7/03 … 8/21 (долоо хоног бүр)) — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.