
Онцлох үзвэрүүд
- Усан онгоцоор шөнийн гэрэлт хотыг тольдох
- Уул, барилга дундуур өнгөрдөг өвөрмөц метро
- 240+ төрлийн амьтантай амьтны хүрээлэн
- Далайн аквариум, Outlet Mall шоппинг
- Гадаа талбайн усан парк
- Нислэг
- Эрээн, Жинин эсвэл Хөх хотоос нислэг
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 5/09, 5/16, 5/23, 5/30 (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
8 өдөр 7 шөнөГазар + дотоод нислэг (Эрээн, Жинин эсвэл Хөх хотоос)
Өдөр 1
Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)
15:30-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.
Өдөр 2
Замын-Үүд – Эрээн – Хөх хот
07:20-д хил нэвтэрч Эрээнд өдрийн хоол (нэмэлт 40¥). Хөх хот руу 420 км (~5 цаг). Оройн хоолны дараа буудалдаа амарна.
🍽 Хоол: – / – / орой
Өдөр 3
Хөх хот – Чүнчин (нислэг)
12:00 хүртэл чөлөөт цаг. 15:00-д Чүнчин рүү нисч 17:40-д хүрэлцэн ирж буудалдаа байрлана.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 4
Уулын метро – Амьтны хүрээлэн
Буудлаас 600 м-т уул, барилга дундуур өнгөрдөг алдарт метронд сууна (тасалбар багтсан). Үдээс хойш Хятадад 3-т ордог, 240 гаруй зүйлийн амьтантай амьтны хүрээлэн (тасалбар багтсан).
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 5
Чөлөөт цаг – Шөнийн усан онгоцны аялал
Өдөр чөлөөтэй. 16:30-д оройн хоолонд цуглана. Дараа нь усан онгоцоор голын дагуу хотын төв, гүүр, гэрэлт шөнийн үзэмжийг 60 минут тольдоно.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 6
Далайн аквариум – Outlet Mall
Далайн аквариумд зочилно. Үдээс хойш Outlet Mall худалдааны төвөөр шоппинг хийнэ.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 7
Чүнчин – Хөх хот – Эрээн – Замын-Үүд
06:30-д Хөх хот руу нисч ~09:00-д бууна. Эрээн рүү явж хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.
🍽 Хоол: онгоцонд / – / –
Өдөр 8
Улаанбаатар
09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн (5/09, 5/16) | 1,950,000₮ |
|---|---|
| Том хүн (5/23, 5/30) | 2,050,000₮ |
| Хүүхэд 2016–2023 он, оргүй (5/09, 5/16) | 1,650,000₮ |
| Хүүхэд 2016–2023 он, оргүй (5/23, 5/30) | 1,750,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (тасалгаат)
- Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
- Хөх хот – Чүнчин – Хөх хот дотоод нислэг
- Чүнчин, Хөх хотын зочид буудал
- Усан онгоцны аялал, аяллын автобус
- Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
- Хятад, монгол хэлтэй хөтөч
- Гэнэтийн ослын даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Хувийн хэрэгцээний зардал
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Чүнчин одоо
≈ +11°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлШанхай + Диснейлэнд
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 5 шөнө / 6 өдөр
Нэг хүн3,290,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →